COVID-19 халдвартай холбоотойгоор ОХУ-д дөрөвдүгээр сарыг дуустал БҮХ НИЙТЭЭР амарна
2020 оны 4 сарын 03
ОХУ-д коронавирусийн тархалтыг сааруулах зорилгоор нэг долоо хоногийн бүх нийтийн амралт зарласан нь өнөөдөр дуусч байгаа юм.
Тэгвэл тахлын эрчим зогсолтгүй нэмэгдэж байгаа тул ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийж, хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах болсноо зарлав.
ОХУ-д өчигдөр шинээр 771 хүн бүртгэгдэж, нийт тохиолдол 3548-д хүрч, 6 хүн хорвоог орхижээ.
Орос улсад төдийгүй дэлхий дахинд цар тахал оргил үедээ хүрээгүй байгаа тул ийм шийдвэр гаргаж байгаагаа Путин тайлбарласан байна. Амралтын хугацааны цалинг ажилласнаар тооцож олгохоо тэр мөн мэдэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19
1
615591
20 эможи