БНХАУ “COVID-19”-ийн тархалтын бодит тоог нууж байна гэж АНУ-ын тагнуулынхан үзжээ
							 2020 оны 4 сарын 02						
						
					
АНУ-ын тагнуулын мэдээллээр БНХАУ шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар, нас баралтын бодит тоог нуун дарагдуулсан байна. Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд АНУ-ын тагнуулын байгууллага энэ талаар тайлагнажээ.
Энэхүү тайлангаар бодит тоо нь нийтэд зарласнаас хавьгүй өндөр байгааг илтгэсэн гэж нэрээ нууцалсан гурван эх сурвалж баталгаажуулсан аж.
Дараагийн голомт болоод байгаа АНУ-д халдварын тоо хэдхэн долоо хоногт 215 мянга давж, нас баралт 5112 болоод байгаа юм.
"Бодит мэдээллийг дарагдуулах нь цаашдаа эмчилгээг олох, тохирсон арга хэмжээ авахад хүндрэл учруулж байна" гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс мөн шүүмжилж байсан юм.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
10
								
1
								
4
								 
								 
								
11
							
								
2
								
2
								
3
								615579
								
								
							33 эможи
						
 Өнөөдөр
 Өнөөдөр