Монгол бүсгүй германы эмнэлэгт коронавирустэй тэмцэж ажиллахаар болжээ
Германд ажиллаж амьдардаг МОНГОЛ бүсгүй Берлины хамгийн том эмнэлэгт коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг асарч, сувилахаар болжээ.
Тэрээр гурван жил гаруй тус улсад сувилагчаар ажиллаж байгаа юм байна. Түүний нэрийг Хөвсгөлөө гэдэг. Тангараг өргөсөн эмч, сувилагч нар энэ дэлхийн итгэл найдвар билээ.
Берлинд амьдардаг иргэн Хөвсгөлөө бүсгүйгийн оруулсан сэтгэгдлийг хүргэж байна.
Тэрбээр "Нэгэн Монгол бүсгүй биологийн дайн гэгдээд байгаа Корона- д Герман улсад дайлаар мордсон нь гэдэг дээрээ тавьчаад сууж байх жишээний уйлах ч биш инээх ч биш юм болж байна даа.
Дэлхийд тэргүүлэгч ХБНГУ-ын эрүүл мэндийн салбарт хөл тавиад 3.6 жил хугацаа өнгөрлөө. Өөрийнхөө хэмжээнд хичээж овоо л мэдлэг чадвар цуглуулах, энэ хатуужил, тэвчээр, зориг,золиос шаардсан. Энэ салбарт болон Дэлхийн бүх улсад хүлээн зөвшөөрөгдсөн лицензтэй нэгэн болсон байдаг юм.
Хоёр хоногийн өмнө санаанд оромгүй, багтамгүй нэг ажлын томилолт авсан нь: Бeрлин хотод Корона-ын халдвар авсан өвчтөнүүдийн дагнан эмчлэх болсон Халдварт тасагт асарч сувилах сэргээн засах - гар биe оролцон ажиллах! Эмнэлгийн зүгээс хамгаалалтын хувцас хунар бүх зүйл хангагдсан, санаа зоволтгүй гэж намайг тайвшрууллаа.
Анхны мэдрэмж: Маш их айж хүлээн авлаа. Шок. За бүр уйлж үзлээ. Дахиад бодож үзлээ. Өөрийгөө сонсоод үзлээ. Дотоод хүн маань жаахан айдастай ч үзээд алдаа л гээд байна. Бас сониуч зан маань, бас дайчин зан маань хөдлөөд л байна.
За тэгээд л шийдвэрээ гаргалаа. Маргаашнаас Би Корона-ын талбарт нэвтэрч үзмээр санагдаж байна. Бас бодит байдалтай танилцаж, нүүр тулж үзьe гэж бодлоо. Мэдээж айдас маань байсаар байгаа ч миний сувилагчын мэргэжил энэ хатуу давалгааг, сорилтыг мэдрэхгүй, харахгүй байна гэдэг харамсалтай санагдаж байна.
Дүрэлзэж байгаа гал руу үсрэх гээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа ч минийхээ төлөө залбирч байгаарай.
Та нар минь надад зориг, бас урам хайрлаарай. Бас бүү хий боль гэвэл бас сонсоно, хүлээж авнаа. Бас болино.
Мэдээж хамгаалалтын хувцас хунар бүх хангалтгүй санагдвал бас шууд татгалзана гэж бодож байгаа. Байдал таалагдвал, аюул бага байвал дуустал нь зүтгэнэ дээ.
Уул нь миний ажилладаг мэс заслын тасаг. Манай тасаг хаагдсан, мэс заслууд тодорхой бус хугацаагаар хойшлогдсон.
Тасгийн эрхлэгч болон бусад архаг акулуудтайгаа мөр зэрэгцэн Бeрлин хотод Корона вирусын халдвар авсан иргэдэд Монгол улсынхаа нэрээр овоглон эмчилгээ, сувилгаа үзүүлэх боломж олдсонд нэг талаасаа олзуурхаж, бахархах сэтгэгдэл өвөрлөөд ханцуйгаа шамлаад орохоор шийдлээ.
Давахгүй гэсэн даваагаараа хэд ч давах гээд яваад байгаам энэ хүүхэн бүү мэд.
Маргаашнаас тэгээд хичнээн хүнтэй ч харьцаанд орох гээд байгаан бүү мэд.
Наддаа, амжилт, бас хүч хайрлаарай.
Хүндэтгэсэн:
Төмөрбаатарын
Хөвсгөлдалай Райбэтанц
01.04.2020 Бeрлин
Эх сурвалж: Paparazzi.mn
|