COVID-19: Иранд нэг хоногт халдварын 2987 шинэ тохиолдол, 138 нас баралт бүртгэгдлээ

2020 оны 4 сарын 02

Arslan.mn

Иранд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2987 шинэ тохиолдол бүртгэгдэж, 138 хүн нас барсан байна. 

Тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 47593-т хүрснээс 15573 хүн эдгэрч, 3036 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах албаны дарга Киануш Жаханпур лхагва гарагт мэдэгджээ.

Мөн 3871 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Иранд халдварын тархалтыг хязгаарлахын тулд сургуулиудын сургалтыг зогсоох, соёлын болон шашны цуглаануудыг цуцлах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615573
1 эможи
keyboard_arrow_up