Израилын Эрүүл мэндийн сайд Яаков Лицман коронавирусний халдвар авчээ
2020 оны 4 сарын 02
Израилын Эрүүл мэндийн сайд Яаков Лицман коронавирусний халдвар авсан байна “Kan” радиогоор мэдээлжээ.
Түүний эхнэрт мөн коронавирус илэрсэн байна.
Эмч нарын зөвлөмжийн дагуу сайд ажлаа гэрээсээ үргэлжлүүлэн хийнэ гэж Израилын Эрүүл мэндийн яамны тамгын газар мэдэгдсэн байна.
Лхагва гаргийн байдлаар Израилд коронавирусний халдварын тохиолдлын тоо 710-аар нэмэгдэж, 6092 болжээ. Уг вирусний халдвар авсны улмаас тус улсад 25 хүн нас барсан байна.
Эх сурвалж: TASS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
615556
2 эможи