COVID-19: Европ тивд коронавирусийн эндэгдлийн тоо 30,000 хүрлээ

2020 оны 4 сарын 02

Arslan.mn

Сүүлийн 24 цагийн байдлаар Европ тивд коронавирусийн өвчлөлөөр нас барсан хүний тоо 30,000-ыг давсан байна. 

Өчигдөр Испани улсад 864 хүн нас барсан нь өнөөдрийг хүртэл тус улсад нэг өдрийн дотор хамгийн олон хүн Covid-19 өвчнөөр амиа алдсан тохиолдол болсон байна.  Нийт дүнгээр Испани улсын нийт эндэгдэл 9,000 хүрлээ.

Харин өчигдөр  Итали улсад 727 хүн амиа алдсан нь өмнөх өдрийнхөөс бага зэрэг өссөн үзүүлэлт болжээ.

Өнөөдрийн байдлаар тус улсад 4,782 хүн Covid-19 өвчний халдвар шинээр авч, нийт тоог нь 110,574 болгожээ. 

Лхагва гарагт АНУ дахь коронавирусийн тахлын хамгийн том төв Нью Йорк мужид 1,941 өвчтөн нас барсан нь 72 цагийн хугацаанд хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Даваа гарагт энэ мужид 965 эндэгдэл бүртгэгдэж байв.

Өнөөдрийн байдлаар АНУ-д илэрсэн нийт халдварын тоо 209,071 болж, эндэгдлийн тоо 4,633 хүрээд байна.

Лхагва гарагийн байдлаар дэлхий дахинд нийт 900,000 гаруй хүн шинэ коронавирусийн халдвар авч, 45,000 орчим хүн амиа алдаад байна.

Эх сурвалж: Reuters
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
615548
3 эможи
keyboard_arrow_up