COVID-19: Халдварласан хүний тоо 935,000 давж, 47,194 хүн нас баржээ
2020.04.02-ний өглөөний байдлаар
Халдвар авсан хүний тоо: 935,346
Нас барсан хүний тоо: 47,194
Эдгэсэн хүний тоо: 193,999
Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол тоо дэлхий дахинд 935,346 , нас барсан хүний тоо 47,194 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 193,999 гэж мэдээлжээ.
Өчигдрийн байдлаар Европ тивд коронавирусийн өвчлөлөөр нас барсан хүний тоо 30,000-ыг давсан байна.
Өчигдөр Испани улсад 864 хүн нас барсан нь өнөөдрийг хүртэл тус улсад нэг өдрийн дотор хамгийн олон хүн Covid-19 өвчнөөр амиа алдсан тохиолдол болсон байна.
Харин Итали улсад 727 хүн амиа алдсан нь өмнөх өдрийнхөөс бага зэрэг өссөн үзүүлэлт болжээ. Мягмар гарагт тус улсад гуравдугаар сарын 26-наас хойш хамгийн цөөн өвчтөн нэг өдөрт нас барсан юм.
Лхагва гарагт АНУ дахь коронавирусийн тахлын хамгийн том төв Нью Йорк мужид 1,941 өвчтөн нас барсан нь 72 цагийн хугацаанд хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.
Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж: worldometers.info/coronavirus
|