COVID-19: ОХУ-д халдвараар нас барсан хүний тоо 24 болжээ
2020 оны 4 сарын 01
ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар авсны улмаас долоон хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 24 болжээ.
ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо нэг хоногийн дотор 2337-гоос 2777 болж нэмэгдсэн бол 69 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 190 болсон байна.
Халдварын шинэ тохиолдлууд Оросын 35 бүс нутагт илэрчээ. Коронавирусний халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тоо 73-аас 75 болж нэмэгдсэн байна.
Нийслэл Москва хотод бүртгэгдсэн тохиолдлын тоо нэг хоногийн дотор 267-гоор нэмэгдэж, 1800 давжээ.
Эх сурвалж: TASS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7
615543
7 эможи