Иранд COVID-19 халдвар авсан 98 настай эмэгтэй эдгэрчээ
2020 оны 4 сарын 01
Ираны Мешхед хотод 98 настай Хасанзаде хэмээх эмэгтэй 27 хоног эмчилгээ хийлгэснээр аминд халтай коронавирусний халдварыг ялан дийлжээ.
Уг эмэгтэйд өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд халдвар илэрч, эмнэлэгт хэвтсэн байна. Өвчтөний охин Саидед Хасанзахедийн мэдээлснээр, түүний ээж бөөрний архаг дутагдалтай байсан боловч вирус бөөрөнд нь нөлөөлөөгүй ажээ.
Иранд коронавирусээр халдварласан хүний тоо мягмар гаргийн байдлаар 44606-д хүрснээс 14656 хүн эдгэрч, 2898 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах газрын дарга Киануш Жаханпур мэдэгджээ.
Тус улсад сүүлийн 24 цагийн дотор халдвар авсан хүний тоо 3111-ээр нэмэгдэж, 141 хүн нас баржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
615528
1 эможи