COVID-19: Нью-Йоркийн цагдаагийн газрын 1000 гаруй ажилтан ХАЛДВАР авчээ
							 2020 оны 4 сарын 01						
						
					
Нью-Йорк хотын цагдаагийн газрын мянга гаруй ажилтан коронавирусний халдвар авчээ.
Цагдаагийн газрын 1048 ажилтан, 145 мэргэжилтнээс коронавирусний халдвар илэрсэн байна. Мөн цагдаагийн газрын 5 ажилтан халдварын улмаас нас барсан талаар “CNN” телевизийн мэдээлжээ.
Одоогийн байдлаар Нью-Йорк хотын нийт 38 мянга гаруй цагдаагийн ажилтнаас 5199 нь эмнэлэгт байгаа аж.
Хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын 188578 тохиолдол бүртгэгдээд байгаа бол 4054 хүн нас баржээ.
| Эх сурвалж: TASS
 | 
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								
8
							
								
2
								 
								
1
								615526
								
								
							11 эможи
						
 Өнөөдөр
 Өнөөдөр