Владимир Путинтай гар барьсан эмчээс коронавирусийн халдвар илэрчээ

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа Москва хотын эмнэлэгт зочилж, нөхцөл байдалтай танилцсан юм.

Энэ үеэр Коммунарка эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко түүнтэй уулзаж, гар барин мэндчилж, хамтдаа эмнэлгийн тасгуудаар алхаж байгаа зураг Оросын хэвлэлүүдэд нийтлэгдсэн юм.

Тэгвэл Проценко шинэ коронавирусийн халдвар авч, тусгаарлагдсаныг эмнэлгийн захиргаа өчигдөр мэдээлжээ. 

Эмч Денис Проценко биеийн байдал хэвийн байгаа гэв.

Arslan.mn

Сүүлийн үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн шинжилгээ байнга өгөх болжээ. Түүний хувьд одоогоор ямар нэгэн байдлаар халдвар аваагүй байгаа бөгөөд шинжилгээний хариу нь сөрөг гарч байгаа гэж хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
8
ouch an post
1
confuse an post
angry an post
2
615493
22 эможи
keyboard_arrow_up