COVID-19: Францад халдвараар нас барж буй хүний тоо огцом нэмэгджээ

2020 оны 3 сарын 31

Arslan.mn

Франц улсад коронавирус халдвараар нас барж буй хүний тоо огцом нэмэгдсэн байна. 

Тус улсын эмч нарын мэдээлснээр, 3000 гаруй хүн нас барсан бөгөөд нас баралтын үзүүлэлт 16 хувиар нэмэгджээ. Франц улс энэ үзүүлэлтээр Итали, Испани, БНХАУ-ын дараа дөрөвдүгээрт орж байна. 

Францын Эрүүл мэндийн газрын дарга Жером Саломоны мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 11 хувиар өсөж, 40 мянга давсан байна. Харин Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлэлд дурдсанаар бол Францад 45 мянга гаруй хүн халдвар авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
615475
4 эможи
keyboard_arrow_up