COVID-19: Эрхүү мужид халдварын дахин нэг тохиолдол илэрчээ
							 2020 оны 3 сарын 30						
						
					
Эрхүү мужид бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдол 2 болж нэмэгджээ.
Испаниас ирсэн эрэгтэйн шинжилгээний хариу өнгөрсөн ням гарагийн орой эерэг гарчээ. Шинжилгээг өвчтөний өөрийгөө тусгаарласан 10 дахь өдөр нь авсан байна.
Өмнө нь тус мужид АНЭУ-аас Новосибирск хотоор дамжин ирсэн 62 настай эмэгтэйгээс коронавирус илэрсэн тухай мэдээлсэн юм.
Түүнчлэн Эрхүү мужид хотын эмнэлгээс мужийн халдвартын эмнэлэг рүү шилжүүлсэн нэгэн өвчтөнөөс “COVID-19” халдварын сэжигтэй тохиолдол илрээд байгаа аж.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								
1
								
5
							
								 
								 
								 
								615437
								
								
							6 эможи
						
 Өнөөдөр
 Өнөөдөр