Израилын Ерөнхий сайдын зөвлөх коронавирусний халдвар авчээ
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн зөвлөх Ривка Палух коронавирусний халдвар авсан тухай “The Times of Israel” сонин мэдээлжээ.
Тус сонинд мэдээлж буйгаар, нөхөр нь коронавирусний халдвар авсан нь тогтоогдож, эмнэлэгт хэвтсэний дараа өдгөө 64 настай Палухад шинжилгээ хийжээ. Тэрбээр Израилын Засгийн газрын тэргүүнтэй өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт уулзсан боловч уулзалтын үеэр баримтлах шаардлагатай зайнаас харьцсан болохыг цохон тэмдэглэсэн байна.
Нетаньяху Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу 14 хоног тусгаарлагдаж магадгүй гэж Израилын Засгийн газрын хэрэг эрхлэх газар дахь эх сурвалж мэдээлжээ.
Ням гаргийн оройны байдлаар Израилд коронавирусний халдварын тохиолдлын тоо 4247 болж, 89 хүн эдгэрсэн бол 15 хүн нас баржээ.
Эх сурвалж: TASS
|









