COVID-19: Энэтхэгт халдварласан хүний тоо 1000 давжээ

2020 оны 3 сарын 30

Arslan.mn

Энэтхэгт коронавирусний халдвар илэрсэн хүний тоо даваа гаргийн өглөөний байдлаар 1024-т хүрсэн тухай тус улсын Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан аж байдлын яам мэдэгджээ.

Цаашид алслагдсан тойргуудаас мэдээлэл ирэх үед энэ тоо нэмэгдэж магадгүй байна.

Халдвар авсан хүмүүсийн 48 нь гадаадын иргэн байжээ. Энэтхэгт коронавирусний халдвар авсан 96 хүн эдгэрсэн бол 27 хүн нас баржээ.

Дөрөвдүгээр сарын 14 хүртэл онцгой дэглэмийн арга хэмжээнүүдийг хатуу дагаж мөрдөхийг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди бүх муж улсын болон холбооны нутаг дэвсгэрүүдийн эрх баригчдад уриалжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
3
confuse an post
angry an post
615426
5 эможи
keyboard_arrow_up