Швейцарт люкс ангиллын хөл хорионы газар бий болжээ
Швейцарт Le Bijou люкс зэрэглэлийн зочид буудлын сүлжээнээс зочдодоо хөл хорионы багц үйлчилгээ санал болгож байна. Энэ үйлчилгээ нь 24 цагийн эмнэлгийн үйлчилгээтэйгээс гадна байрнаасаа ч гарахгүйгээр коронавирусийн халдварын шинжилгээ өгч болдгоороо онцлогтой.
Таван одтой зочид буудлууд ийм маягаар цар тахлын үеэр үйлчлүүлэгчдээ алдахгүйг хичээж байна. Сүлжээ зочид буудлын ерөнхий захирал Александр Хюбнерийн хэлснээр бол халдварын дэгдэлт эхэлсэн цагаас хойш зочид буудлын бизнес эрэлт нь хумигдсан тул ийм шинэ арга сэдэхэд хүрсэн гэнэ.
“Гуравдугаар сарын эхээр орлого огцом унасан. Тиймээс бид энэ асуудалтай нэн даруй тэмцэх хэрэгтэй гэж шийдсэн” хэмээн Хюбнер ярьсан аж. Түүнчлэн сүүлийн үед үйлчлүүлэгчдээс аюулгүйгээр тусгаарлагдах газар хайсан хүмүүсийн эрэлт нэмэгдсэн гэсэн байна. “Эхэндээ бид өдөрт 1-2 захиалга л авч байсан бол одоо 4-6 захиалга авч байна. Энэ бол дөнгөж эхлэл нь” гэж Ерөнхий захирал мэдэгджээ.
Үйлчлүүлэгчдэд төрөл бүрийн үйлчилгээ санал болгож байна. Тухайлбал 400 паундаар коронавирусийн шинжилгээ хийлгэж болох бол 1500 паундаар сувилагч нар өдөрт 2 удаа эргэж тойрох гэнэ. Харин 4000 паундаар эмнэлгийн 24 цагийн үйлчилгээ авч болох юм байна. Түүнчлэн үйлчлүүлэгчдэд зориулан хэнтэй ч холбоо тогтоохгүйгээр бүртгүүлэх боломж болгож байна.
Зочид буудлаас үйлчлүүлэгчдэдээ өдөр тутмын хүнсийг нь хүргэж өгөхөөс гадна хувийн тогоочийн үйлчилгээ ч оруулжээ.
Эх сурвалж: updown..mn
|