COVID-19: БНСУ-д халдварын 91 шинэ тохиолдол бүртгэгджээ

2020 оны 3 сарын 27

Arslan.mn

БНСУ-д пүрэв гарагт коронавирусний халдварын 91 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 9332 болжээ. Тус улсад өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 16 хоног дараалан 100 орчимд хүрч буурчээ.

Пүрэв гарагт халдварын улмаас найман хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 139-т хүрчээ.

Халдварын голомтууд болох Дэгү хот, Умард Гёнсан мужид 34, 9 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.

Түүнчлэн зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 13-аар нэмэгдэж 144 болжээ.

БНСУ зөөвөрлөгдөн ирэх халдварын тохиолдол нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Европын орнуудаас ирсэн хүмүүсийг халдварын шинж тэмдгүүд илэрсэн эсэхийг үл харгалзан 14 хоног тусгаарлаж, шинжилгээ авч байгаа юм. 

Эх сурвалж: Yonhap
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615349
1 эможи
keyboard_arrow_up