COVID-19: Канадад халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 1959-өөс 3385-д хүрчээ

2020 оны 3 сарын 26

Arslan.mn

Канадад коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 1959-өөс 3385-д хүрсэн байна. Энэ нь  өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн тоо  гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

Канадын 13 мужийн 12-т халдварын тохиолдол илэрчээ.

Халдварын хамгийн олон тохиолдол

  • Квебек  /1 339 хүн/,
  • Онтарио  /688/
  •  Британийн Колумб  /659/) мужид бүртгэгдсэн байна. Үүнээс гадна, халдварын ердөө 11 тохиолдол бүртгэгдсэн Манитибо мужийн 24 оршин суугчид коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ.

Коронавирусний халдварын анхны тохиолдол Канадад нэгдүгээр сарын 25-нд бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар 35 хүн нас барж, 185 хүн эдгэрсэн байна. 

Халдвар авсан хүмүүсийн дунд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн гэргий Софи байгаа бөгөөд тэрбээр одоо гэрийн хорионд байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
615307
2 эможи
keyboard_arrow_up