COVID-19: БНСУ-д халдварласан хүмүүсийн 40 гаруй хувь буюу 3730 хүн эдгэрчээ

2020 оны 3 сарын 25

Arslan.mn

БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын 100 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 9137 болсон байна. Үүнээс 40.8 хувь нь буюу 3730 хүн эдгэрсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 21 нь Гёнгидо мужид, 14 нь Дэгү хотод, 13 нь нийслэл Сөүл хотод, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгдсэн байна.

Мягмар гарагт зургаан хүн нас барснаар, нас барсан тохиолдлын тоо 126 болжээ.

Сэжигтэй тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Европын орнуудад зорчоод ирсэн гадаадын иргэдийг түр оршин суух газарт нь шууд хүргэж, шинжилгээ авах аж. Тэдний шинжилгээний хариу халдваргүй гарсан ч гэсэн удаан хугацаагаар ирсэн хүмүүс гэрийн хорио цээрийн дэглэмийг 14 хоногийн хугацаанд сахих ёстой бөгөөд харин богино хугацаанд зорчих иргэдийн биеийн байдлыг тогтмол хянахаар болжээ.

Эх сурвалж: Yonhap
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
615261
2 эможи
keyboard_arrow_up