Путин халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгт биечлэн зочилжээ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2020.03.24/ коронавирусийн халдвар авсан хүмүүсийг эмчилж буй Москва хотын эмнэлэгт өөрийн биеэр зочилж, нөхцөл байдалтай танилцсан талаар хэвлэлүүд онцолжээ.
Тэрбээр иж бүрэн хамгаалалтын хувцас өмсч, албаны хүмүүсийг дагуулан ирсэн байна. Эмнэлэгт зочлохоосоо өмнө Путин коронавирусийн тахалтай тэмцэх хорооны гишүүдтэй Кремльд хуралдсан юм. Хуралд Москва хотын дарга Сергей Собянин, шадар сайд Татьяна Голикова, эрүүл мэндийн сайд Михайл Мурашко зэрэг албаныхан оролцжээ.
Хурлын дараа Путин өвтчөнүүдийг эмчилж байгаа эмнэлэгт зочилж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах санал гэнэт гаргасан байна. “Коммунаркад очиж, нөхцөл байдалтай танилцацгаая” гэж хэлсэн Путин албаны хүмүүсийг дагуулан эмнэлэгт иржээ.
Эх сурвалж: RT
|