Токио 2020 бүтэн жилээр ХОЙШИЛЛОО
2020 оны 3 сарын 25
Токио 2020 зуны олимп, паралимпийн наадам шинэ коронавирусийн тахлын улмаас нэг жилээр хойшлох албан ёсны шийдвэр гарлаа.
Энэ оны долдугаар сарын 24-нд эхлэх байсан олимпийн наадмыг 2021 оны зунаас хэтрүүлэхгүй зохион байгуулахаар болсон байна.
Энэ талаар Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо хэлэхдээ, “Наадмыг нэг жилээр хойшлуулах миний саналыг Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Томас Бах 100 хувь дэмжлээ” гэж мэдэгджээ.
Хэдийгээр хугацаа нь нэг жилээр хойшилж байгаа ч наадмын нэр “Токио 2020” хэвээр байх гэнэ.
Орчин үеийн Олимпын наадмыг 1896 оноос зохион байгуулж эхэлснээс хойш хойшлуулж байсан удаагүй хэдий ч 1916, 1940, 1944 онд дайны улмаас цуцалж байсан юм.
Эх сурвалж: BBC
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
615223
1 эможи