Алекс Хaйкенс : Үндэсний хэмжээнд гар угаах кампанит ажлыг явуулна

2020 оны 3 сарын 24

Arslan.mn

ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийх үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хaйкенс "Юуны түрүүнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж, ажиллаж буй хүмүүст талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газраас маш шуурхай шийдвэрүүдийг гаргаж байгаа тул халдварын дэгдэлт гарахгүй үр дүнтэй байна. Гэхдээ цаашид ч маш анхааралтай ажиллах ёстой. Тийм учраас АНУ-аас үзүүлж байгаа энэ тусламжийг цагаа олсон гэж тодорхойлж болно. Уг тусламжийн ачаар НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, ЭМЯ хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа цаашид илүү өргөн далайцтай хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. 

Уг тусламжийн хүрээнд хэд хэдэн чиглэлд хийгдэх ажлыг би онцолж хэлмээр байна. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхэд, жирэмсэн эхчүүд, асран хамгаалагчид, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан мэдээллийг боловсруулж үндэсний хэмжээнд түгээх болно. Мэдээлэл нь халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх үнэн бодит агуулгатай байна.

Мөн үндэсний хэмжээнд гар угаах кампанит ажлыг явуулна. Энэ ажлын хүрээнд нэн шаардлагатай саван, гар ариутгагч, эрүүл ахуйн хэрэгслээр хангах юм. 

Дээр дурдсан ажлуудаас гадан НҮБ-ын Хүүхдийн сангаас авч хэрэгжүүлж байгаа ажлуудаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, сургууль цэцэрлэг хаагдсантай холбоотойгоор хүүхдүүд хараа хяналтгүй гэрт үлдэж байгаа. Мөн орлогоо алдаж буй гэр бүлүүд сэтгэл зүйн хувьд асуудалтай тулгарч байгаа учраас тэднийг дэмжих чиглэлээр ажиллана" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615198
1 эможи
keyboard_arrow_up