COVID-19: Германд халдварласан хүний тоо 29000 орчимд хүрчээ
2020 оны 3 сарын 24

Германд коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 17 хувиар нэмэгдэж, 29000 орчимд хүрчээ.
Халдварын улмаас 119 хүн нас барсан тухай ХБНГУ-ын Холбооны Эрүүл мэндийн яамны мэдэгдсэн байна.
Халдварын тархалтад хамгийн их өртсөн бүс нутгууд болох Умард Рейн-Вестфал мужид 8224 хүн коронавирусээр халдварласан бол Бавария болон Баден-Вюртемберг мужуудад коронавирусний халдвар авсан хүний тоо 5719 болон 5333 болж нэмэгдсэн байна.
|
Эх сурвалж: TASS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

4
615196
4 эможи
