Токиогийн Олимпыг 2021 он хүртэл ХОЙШЛУУЛНА
2020 оны 3 сарын 24
Шинэ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан 2020 оны Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулна гэж Олон улсын олимпын хорооны гишүүн Дик Паунд мэдээлжээ.
“Тодорхой шийдвэрүүд хараахан гараагүй байгаа хэдий ч миний мэдэж байгаагаар Олимп долдугаар сарын 24-нд эхлэхгүй” гэж тэрбээр хэлжээ.
Одоогийн байдлаар Их Британийн Олимпын хорооны тэргүүн “Манай улс тамирчдаа Токиогийн Олимпод оролцуулах бодолгүй байна” гэж мэдэгдсэн.
Мөн Австрали, Канадын Олимпын хороо энэ зуны Олимпод оролцохгүй гэдгээ хэдийн илэрхийлсэн юм.
Эх сурвалж: BBC
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
615191
1 эможи