ОХУ-д гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь гаргахгүй байх чиглэлийг их сургуулиудад өгсөн байна
2020 оны 3 сарын 23
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам коронавирусын халдварын дэгдэлтийн үед ОХУ-д үлдэж, хичээл сургуулиа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргах үйлдлийг хийхгүй байхыг их дээд сургуулиудад чиглэл болгожээ.
Энэ тухай шийдвэрийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг тус улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газруудад өнөөдөр ноот бичгээр мэдэгдсэн болно.
Эх сурвалж: ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
4
1
615168
9 эможи