Дуурийн од Пласидо Доминго коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ
Испанийн дуурийн дуучин Пласидо Доминго шинэ коронавирусний халдвар авсан гэдгээ “Facebook” хуудсаараа дамжуулан өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
“Би ёс суртахууны үүргээ ухамсарлаж, халдвар авсан тухайгаа та бүхэнд мэдээлж байна. Манай гэр бүлийнхэн ч мөн өөрсдийгөө тусгаарласан. Бид хамтдаа энэ вирустэй тэмцвэл дэлхий дахинд нүүрлэсэн хямралыг зогсоож чадна. Тун удахгүй бүгдээрээ хэвийн амьдралд шилжинэ гэж найдаж байна ” гэж тэрбээр нийтэлсэн байна.
79 настай П.Домингогийн биеийн байдал одоогийн байдлаар тогтвортой байгаа бөгөөд халуурч, ханиах шинж тэмдэг илэрсний дараа шинжилгээ өгсөн байна.
Дэлхийн урлаг соёлын салбарын хэд хэдэн алдартан шинэ коронавирусийн халдвар авснаа зарлаад байгаагийн дотор Идрис Эльба, Том Хэнкс, Даниэл Де Ким зэрэг уран бүтээлчид багтжээ.
Эх сурвалж: AP
|