COVID-19: ОХУ-д халдварласан хүний тоо 61-ээр нэмэгдэж, 367-д хүрчээ
2020 оны 3 сарын 23
ОХУ-д коронавирусээр халдварласан тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд 61-ээр нэмэгдэж, 367-д хүрчээ.
Москва хотод коронавирусний халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Новгород, Архангельск, Брянск мужуудад 1, Киров, Удмуртад тус бүр 2 тохиолдол бүртгэгдсэн байна.
Халдварын тархалт Европын орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас үүдэлтэй болохыг штаб онцлон тэмдэглэжээ. Одоогийн байдлаар 16 хүн эмчлэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
615137
1 эможи