COVID-19: АНУ-ын сенатын гишүүдээс анхны хүн халдвар авчээ

2020 оны 3 сарын 23

Arslan.mn

АНУ-ын Сенатын гишүүдээс анхны хүн шинэ коронавирусийн халдвар авчээ.

Халдвар авсанм гишүүн нь Кентаки мужийг төлөөлдөг, Бүгд Найрамдах намын гишүүн, 57 настай Рэнд Пол болсон байна.

Сенатын гишүүдээс хэд хэдэн гишүүн өөрийгөө тусгаарлаад байгаа ч халдвартай нь тогтоогдсон хүн одоогоор өөр гараагүй байгаа аж.

Харин конгрессийн доод танхим болох төлөөлөгчдийн танхимын хоёр гишүүн коронавирусийн халдвартай нь тогтоогдоод эмчлүүлж байгаа.

Сүүлийн байдлаар АНУ-д шинэ коронавирусийн халдварын 32,057 тохиолдол бүртгэгдэж, 400 өвчтөн нас баржээ.

Харин эндэгдлийн тоогоор

  • Итали (5,476),
  • Хятад (3,261),
  • Испани (1,756),
  • Иран (1,685),
  • Францын (674)
  • АНУ  (400)  зургаадугаарт бичигджээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Нью Йорк, Калифорни, Вашингтон мужуудын тахалтай тэмцэх үйлсэд туслуулахаар үндэсний гвардын цэргийг дайчлах болсныг зарласан юм.

Эх сурвалж: RT
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615132
1 эможи
keyboard_arrow_up