АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтыг хойшлуулжээ
2020 оны 3 сарын 20
Ирэх дөрөвдүгээр сард Вьетнамд зохион байгуулахаар төлөвлөж байсан Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зургадугаар сарын сүүл хүртэл хойшлуулахаар болжээ.
Учир нь Зүүн Өмнөд Азийн орнуудад шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд яаралтай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа тул уг дээд хэмжээний уулзалтыг хойшлуулах магадлал өндөр байсан аж.
АСЕАН-ы бүрэлдэхүүнд Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам багтдаг.
Эх сурвалж: SCMP
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
615061
0 эможи