COVID-19: БНСУ-д халдварын 152 шинэ тохиолдол бүртгэгджээ
2020 оны 3 сарын 19
БНСУ-д лхагва гарагт коронавирусний халдварын 152 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 8565 болжээ.
Өчигдөрийн байдлаар нийт 91 хүн нас барсны дийлэнх нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байжээ.
БНСУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 60 орчим хувийг тус улсын дөрөв дэх том хот болох 2.5 сая оршин суугчтай Дэгү хотын Шинчонжи сүмтэй холбоотой хүмүүс эзэлж байна.
Шинээр бүртгэгдсэн 152 тохиолдлын
- 97 нь Дэгүд,
- 12 нь Умард Гёнсан мужид бүртгэгдсэн байна.
Харин өчигдөр оройны байдлаар Дэгүд 6241, Умард Гёнсанд 1190 тохиолдол илэрчээ. Мөн шинэ тохиолдлуудын 12 нь Сөүлд бүртгэгдсэн бол зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлын тоо таваар нэмэгдэж 16 болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
615039
1 эможи