СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-д хүчтэй салхи шуурна
2020 оны 3 сарын 19
БНСУ-ын Цаг уурын агентлагийн мэдээлж буйгаар өнөөдөр орон нутгийн 09:00 цагаас эхлэн Дэгү, Пусан, Улсан, Чэжү зэрэг хотуудад салхи секундэд 25 метр, Гёнги мужийн Янжү хот, Инчөн хотуудад салхи секундэд 24-32 метр, Сөүл хотод секундэд 13 метр хүртэл хүчтэй шуурна.
Өдрийн 12:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй салхи шуургатай, агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байх, онц шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д
СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
615036
2 эможи