САЙН МЭДЭЭ: Өчигдөр Ухань хотод анх удаа коронавирусийн халдвар ИЛРЭЭГҮЙ байна
							 2020 оны 3 сарын 19						
						
					
Сүүлийн өдрүүдэд БНХАУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 8-аар нэмэгдсэн бол халдвар авсан 819 хүн эдгэрчээ. Тус улсад коронавирусээр халдварласан хүний тоо 34-өөр нэмэгдсэн хэдий ч халдварын голомт болсон Ухань хотод өчигдөр анх удаа ганц ч халдварын тохиолдол илрээгүй тухай тус улсын эрх баригчид өнөөдөр мэдээлжээ.
БНХАУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 80.9 мянгад хүрснээс 70.4 мянга нь эдгэрч, 3245 хүн нас баржээ.
Сүүлд мэдээлснээр, тус улсад халдварын нас баралтын түвшин 4 хувьтай байна. Халдвар авсан нийт хүний 87 хувь нь эдгэрчээ.
Бээжин хотод халдвар авсан хүний тоо 92 байгаа бол Хэйлунзян мужид 7, Хайнанд 1 тохиолдол тус бүр бүртгэгджээ.
| Эх сурвалж: TASS
 | 
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
6
								 
								 
								
1
								
1
								 
							
								 
								 
								 
								615023
								
								
							8 эможи
						
 Өнөөдөр
 Өнөөдөр