Саудын Араб их 20-ийн уулзалтыг цахимаар хийнэ гэж мэдэгдэв
Саудын Арабын ерөнхийлөгчийн ордноос ирэх долоо хоногт олон орныг хамарсан дэлхийн цар тахал гэж нэрлээд байгаа коронавирустай тэмцэх талаар хэлэлцэх Их 20-ийн гишүүн орны төрийн тэргүүн нар чуулах онцгой чуулганыг цахим хэлбэрээр хийнэ гэж мэдэгдэв. Тэрээр чуулганыг хийх хугацааг тогтоохоор гишүүн орнуудтай холбоо барьсан аж. Арабын орны хаан ширээг залгамжлах ханхүү Мохамед Бин Сальман “Олон улсын байгууллагуудтай энэ гамшигт өвчний нөлөөг хөнгөвчлөхийн тулд шаардлагатай гэж үзэж байгаа ямар нэгэн аргын талаар хэлэлцэх чуулганыг Их 20-ийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нар хамтарч хийнэ” хэмээн онцолжээ. Чуулганд оролцох төрийн тэргүүн нар иргэдээ болон дэлхийн эдийн засгийг аврахын тулд нийцсэн цогц бодлогыг идэвхжүүлнэ гэв.
Ингэснээр Испанийн Засгийн газрын ерөнхийлөгч Педро Санчесийн санаачилснаар хийх энэ чуулганаар халдварт өвчин болон эдийн засгийн салбарт учруулж байгаа нөлөөг зогсоохын тулд хариулт хайх болно гэсэн байна. Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохамед Бин Сальман Испанийн Засгийн газрын ерөнхийлөгч Педро Санчестай өнгөрсөн даваа гаригт утсаар ярих үеэрээ онцгой байдал зарласан гол орон багтсан дэлхийн эдийн засаг нь хүчирхэг 19 орон болон Европын холбоо оролцох чуулганыг цахим хэлбэрээр хийх санаачлагыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн гэв. Харин Испани улс Их 20-ийн гишүүн орнууд багтдаг бүлгийн бүрэн эрхтэй гишүүн биш ч байнгын зочин гэж тооцдог байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.3.19 ПҮРЭВ № 53 (6278)