“Дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл Шенгенийн бүст гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй“
Европын Холбооны гишүүн улсуудын тэргүүн нар хуралдаж, 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 30 хоногийн хугацаанд Шенгенийн бүсийн хилээр иргэдийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоохоор шийдвэрлэв.
Шенгенийн бүс нутагт Австри, Бельги, Дани, Герман, Грек, Исланд, Испани, Итали, Латви, Литва, Лихтенштейн, Люксембург, Мальта, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Словак, Словени, Унгар, Финланд, Франц, Чех, Швед, Швейцар, Эстони багтдаг.
Монгол Улсын иргэдийн хувьд Европын Холбооны гишүүн улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй бол уг шийдвэр хамаарахгүй. Харин богино хугацааны визээр зорчих бол 4 дүгээр сарын 17-ныг хүртэл Шенгенийн бүст гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй аж.
Энэ хугацаанд бараа, ачаа тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг сунгах магадлалтай байна.
Шенгенийн бүсийн гишүүн улсууд өөрсдийн дотоодын хилийн хяналтыг сэргээсэн тул Шенгенийн бүс дотор зорчихдоо иргэн Та өөрийн оршин сууж байгаа улсын Засгийн газраас гаргасан мэдээллийн талаар өөрт ойр байгаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлэл авна уу.
Эх сурвалж: ГХЯ
|