ДЭМБ-ын төв байранд COVID-19 халдвар бүртгэгджээ
2020 оны 3 сарын 18
Швейцарын Женев хотноо байрлах Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын төв байранд коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Кримстиан Линдмайер мэдээлжээ.
Тус байранд нийт 2,400 орчим хүн ажилладаг бөгөөд ихэнх нь гэрээсээ ажиллаж байгаа аж.
Халдвар авсан хоёр ажилтантай ойр ажиллаж байсан бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулсан, хариу гарахыг нь хүлээж байгаа гэж эх сурвалжийн мэдээнд дурджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
614979
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс