Бразилын Монгагуа хотын шоронгоос 400 орчим хоригдол ОРГОЖЭЭ
2020 оны 3 сарын 17
Бразилын Сан-Паулу мужийн Монгагуа хотын шоронгоос 400 орчим хоригдол оргожээ.
Тодруулбал, хоригдлууд шоронгийн ажилтнуудыг барьцаалсныхаа дараа хорих ангиас оргосон байна.
Шоронгийн ажилтнуудыг одоо хүртэл барьцаанд байлгаж байгаа бөгөөд цагдаа нар тэднийг чөлөөлөхийн тулд яриа хэлэлцээ хийж байгаа аж.
Түүнчлэн цагдаа нар оргон зугтсан хоригдлуудыг олохоор шоронгийн ойр хавийн газруудаар нэгжлэг хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 40 хүнийг эргүүлэн татсан гэж “G1” цахим хуудасны мэдээлжээ.
Эх сурвалж: Theguardian
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
614940
1 эможи
Зочин
2020-03-17 18:37
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс