V Филипп хөрөнгө өвлөж авахаас татгалзлаа
Испанийн эзэн хааны ордноос уржигдар V Филипп аав Хуан Карлос I-ийн өв хөрөнгийг өвлөхөөс татгалзаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн талаар мэдээлжээ. Мөн жил бүр түүнд олгодог 200 мянган еврог олгохгүй гэв. Түүнчлэн Лукум болон Загатка санг нэгтгэдэг ямар нэгэн харилцаа холбоог таслахыг эрмэлзэж байгаа аж. Энэ нь Хуан Карлос I-д хоёр сангаас олгосон мөнгөн дүнг шалгахыг зорьж байна гэж таамаглаж байгаа юм. Эхний хэрэг нь Саудын Арабын хаанаас хандивласан 65 сая евротой холбоотой аж. Тодруулбал, Мекад өндөр хурдны галт тэрэг хийж өгөх хууль бус комисс Швейцарь болон Испанид энэ мөнгийг угаах боломжийг эрэлхийлсэн байна.
Хуан Карлос I-ийн дотны найз асан Коринна Ларсентай холбоотой нууцаар бичиж авсан бичлэгт хаан асан энэ хэрэгт оролцсоноор мөнгө хүлээн авсан гэж мэдэгджээ. Мөн эзэн хааны ордноос гаргасан мэдэгдэлд өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 5-нд тэр болон түүний том охин түүний аав, өвөө нас барсан тохиолдолд Лукум сангаас ашиг хүртэх талаар мэдсэн гэж дурдсан байна.
Тиймээс V Филипп огцорсон эзэн хаанд энэ нь үнэн бол энэ шийдвэрийг цуцална гэж мэдэгдсэн захиаг бичсэн байна. Харин Загатка сангийн хувьд Хуан Карлос I-ийн холын хамаатан, эзэн хаан асан болон хүүхдүүд нь нас барсан тохиолдолд сангаас ашиг хүртэх гурав дахь хүнээр нэрлэсэн Орлеансын Альварогийн мэдэлд байдаг аж. Энэ сан нь 10 сая еврогийн хөрөнгөтэй юм байна. Орлеанс “El Pais” сонинд саяхан өгсөн ярилцлагадаа эзэн хаан асан Хуан Карлост олон удаа онгоцоо зээлж байсан гэж хэлсэн байна. Түүний онгоцыг хувийн аялал хийхдээ ашиглаж байснаас гадна зарим тохиолдолд найз нь байсан Ларсен нь дагалдаж явдаг байжээ. Ларсен, Орлеанс эзэн хааны нэрийн өмнөөс баривчлагдсан комиссар асан Хосе Вильярехотой ярилцсан гэв. Харин Орлеанс түүнээс зөвшөөрөл авалгүйгээр энэ бичлэгийг хийснийг үгүйсгэж байгаа аж. V Филипп аав нь болон Елена, Кристиан гүнж нар нас барвал дөрөв дэх ашиг хүртэх хүн болж байгаа юм. Испанийн эзэн хааны ордноос мэдээлснээр эзэн хаан энэ талаар мэдээгүй. Харин эзэн хаан V Филипп энэ сангаас ашиг хүртэхгүй байх шийдвэрийг сүүлийн долоо хоногт түүний аав Хуан Карлостой холбоотой хэргийн хувилбарын талаар хэвлэлд мэдээлсний дараа гаргасан байна.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин