Европын Холбооны орнуудад COVID-19 улмаас нэг өдөрт хамгийн олон хүн нас баржээ
Европын Холбооны гишүүн гурван оронд COVID-19 халдварын улмаас нэг өдөрт хамгийн олон хүн нас баржээ.
Итали улсад нийт 368 өвчтөн Covid-19 халдварын улмаас нас барж, нийт эндэгдлийн тоо нь 1,809 хүрсэн байна.
Испани улсад 97 хүн нас барж, нийт 288 эндэгдэлтэй болсон бол Франц улсад 29 эндэгдэл нэмэгдэж, нийт 120 хүн коронавирусийн халдвараар амиа алджээ.
Үүнээс гадна Их Британид ч мөн нэг өдөрт хамгийн олон буюу 14 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 35 болжээ.
Европын орнуудын Засгийн газрууд иргэдийнхээ хөдөлгөөнийг хязгаарлах, хилийн хяналтыг чангатгах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Германы Засгийн газар Франц, Швейцар, Австри, Дани, Люксембургийн хил дээр хяналт тогтоохоор болж, Португалын эрх баригчид Испанитай залгаа хилийнхээ хяналтыг чангатгах шийдвэрийг гаргажээ.
Австри улсад өнөөдрөөс эхлэн таваас олон хүн цуглахыг хориглож, Ирландад энэ сарын 29 хүртэл пабуудын үйл ажиллагааг зогсоохыг хүсжээ.
Мөн Европын олон оронд сургуулиудын сургалтыг түр хугацаагаар зогсоожээ.
Харин Америкт коронавирусний халдварын 3244 тохиолдол бүртгэгдэж, 62 хүн нас барсан байна.
Эх сурвалж: BBC
|