Турк улс Европын зарим орон руу хийх нислэгээ 4 сарын 17-ны өдөр хүртэл ЗОГСООЛОО
2020 оны 3 сарын 16
COVOD-19-ийн тархалттай тэмцэх талаар Турк улсын Засгийн газраас иргэний агаарын тээвэртэй холбогдуулан дараах шийдвэрийг өчигдөр гаргажээ.
- Турк Улсаас Герман, Австри, Бельги, Дани, Франц, Нидерланд, Испани, Швед, Норвеги Улсын хоорондын нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл түр зогсооно.
- Энэ хугацаанд дээрх улсуудаас ирэх агаарын тээврийн компаниуд зөвхөн өөрийн улсын иргэдийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор Турк Улс руу нислэг үйлдэж болно. Турк Улс руу зорчигч тээвэрлэхгүй.
- Турк Улсаас дээрх улсууд руу нисэх туркийн агаарын тээврийн компаниуд нь Турк Улс руу зорчигч тээвэрлэхгүй болзолтойгоор нислэг үйлдэж болно.
- Турк Улс руу нислэг үйлдэх бүх агаарын тээврийн компани сүүлийн 14 хоногт БНХАУ, Иран, Ирак, Итали, Бүгд Найрамдах Солонгос, Улс, Франц, Герман, Австри, Нидерланд, Испани, Бельги, Дани, Швед, Норвеги Улсад зорчсон зорчигчдыг тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ.
- Энэхүү шийдвэр нь зөвхөн зорчигч тээвэрт хамаарах бөгөөд дээрх улсуудтай агаарын ачаа тээвэр хэвийн үргэлжилнэ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
614866
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс