COVID-19: Халдварласан хүний тоо 169,000 ​​​​давж, 6,515 хүн нас баржээ

2020 оны 3 сарын 16

Arslan.mn

2020.03.16-ны байдлаар

Халдвар авсан хүний тоо: 169,415
Нас барсан хүний тоо: 6,515
Эдгэсэн хүний тоо: 77,436

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд  169,415 , нас барсан хүний тоо 6,515 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 77,436 гэж мэдээлжээ.

Итали улсад нийт 368 өвчтөн Covid-19 халдварын улмаас нас барж, нийт эндэгдлийн тоо нь 1,809 хүрсэн байна.

Испани улсад 97 хүн нас барж, нийт 288 эндэгдэлтэй болсон бол Франц улсад 29 эндэгдэл нэмэгдэж, нийт 120 хүн коронавирусийн халдвараар амиа алджээ.

Их Британи улсын хувьд өчигдөр мөн вирусийн дэгдэлт эхэлснээс хойш хамгийн муу өдөр болж, 14 өвчтөн нас барж, нийт эндэгдэл нь 36 хүрсэн байна.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
614858
2 эможи

keyboard_arrow_up