COVID-19: БНСУ-д халдварын 100 хүрэхгүй шинэ тохиолдол бүртгэгджээ
БНСУ-д сүүлийн гурван долоо хоногт буюу хоёрдугаар сарын 21-нээс хойш анх удаа коронавирусний халдварын 100 хүрэхгүй шинэ тохиолдол бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 120 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан өвчтөний тоо 834 болжээ.
Өмнөд Солонгост халдварын хоёр дахь том голомт болоод байсан Умард Гёнсан мужид шинээр илрэх халдварын тохиолдлын тоо огцом багассан байна. Тус мужид дөрвөн өдөр дараалан коронавирусний халдварын 10 хүрэхгүй шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бямба гарагт ердөө дөрвөн шинэ тохиолдол илэрчээ.
Нийслэл Сөүл хотод халдвар авсан нийт хүний тоо 247, Дэгүд 6031, Умард Гёнсан мужид 1157, Гёнги мужид 211, Бусан хотод 106 болсон байна.
Одоогийн байдлаар 16272 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.
Эх сурвалж: Yonhap/
|