Дональд Трампын шинжилгээний хариу сөрөг гарчээ
Өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчилсан Бразилын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч “COVID-19“ вирусийн халдвараар өвчилсөн нь тогтоогдсон. Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн хамтаар Цагаан ордонд зочилсон албаны хүн халдвар авсан тухай мэдээлэл гарсны дараа олон нийтийн зүгээс Трампыг шинжилгээнд хамрагдахыг шаардаж эхэлсэн юм.
Мөн Флорида муж улс дахь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн эдлэнд гуравдугаар сарын 8-нд зочилсон хоёр дахь хүнээс коронавирусний халдвар илэрсэн билээ.
Тэгвэл Дональд Трамп эхэндээ биеийн байдал хэвийн байгаа тул сорьц өгөх шаардлагагүй хэмээн цааргалж байсан ч сайн дурын шинжилгээнд хамрагджээ. Улмаар Ерөнхийлөгчид хийсэн вирусийн шинжилгээн сөрөг гарсан тухай Цагаан ордноос мэдээллээ.
Мөн Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн шинжилгээ ч халдваргүй гэж гарсан гэжээ.
Эх сурвалж: CNN
|









