Канадын ерөнхий сайдын гэргий шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдлоо

2020 оны 3 сарын 13

Arslan.mn

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн гэргийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэмерон Ахмад мэдээлжээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо гэргий Софид нь вирусний гаралтай өвчний шинж тэмдэг илэрсний дараа өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажлаа хийхээр шийдсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Трюдогийн эхнэр Их Британиас саяхан ирсэн бөгөөд лхагва гаргийн шөнө “бага зэрэг халуурч, ханиадны шинж тэмдэг" илэрсэн байна.

Одоогоор Софигийн биеийн байдал сайн, халдварын шинж тэмдэг нь сулавтар байгааг мэдэгдэлд өгүүлжээ. 

Харин Трюдод өвчний шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал сайн байгаа боловч тэрбээр эхнэрийнхээ адил гэртээ 14 хоног тусгаарлагдах аж.

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614756
4 эможи

keyboard_arrow_up