COVID-19: Иранд нэг өдрийн дотор 75 хүн нас барлаа

2020 оны 3 сарын 13

Arslan.mn

Иранд коронавирусээр халдварласан хүний тоо 10075-д хүрч, 429 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч пүрэв гарагт мэдээлжээ.

Пүрэв гаргийн байдлаар халдвар авсан 3276 хүн эдгэрсэн боловч сүүлийн 24 цагийн дотор 75 хүн нас барсан байна.

Иранд халдварын тархалтыг хязгаарлах үүднээс сургуулиудын сургалтыг зогсоох, шашны цуглаануудыг цуцлах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ олон нийтийн газруудыг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: Heraldmailmedia
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
1
614741
6 эможи
keyboard_arrow_up