“COVID-19” халдварын улмаас 23 хүн нас барсны 16 нь Японд халдвар авсан байна

2020 оны 3 сарын 12

Arslan.mn

Японд өнөөдөр буюу пүрэв гаргийн байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 627 болсон гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Үүнээс гадна “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны 696 зорчигч, Хятадын Хубэй мужаас нүүлгэн шилжүүлсэн 14 хүн халдвар авчээ.

“COVID-19” халдварын улмаас 23 хүн нас барсны 16 нь Японд халдвар авсан хүмүүс бол 7 нь хөлөг онгоцны зорчигчид юм.

Халдварын тохиолдлыг мужаар авч үзвэл

  • Хоккайдод хамгийн олон буюу 118,
  • Айчид 104,
  • Осакад 80,
  • Токиод 73,
  • Канагавад 46,
  • Хиогод 41 тохиолдол илэрсэн байна.

Мөн Эрүүл мэндийн яам, тусгаарлах албаны 11 ажилтан халдвар авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
614717
2 эможи
keyboard_arrow_up