COVID-19: Италид нэг өдрийн дотор 196 хүн нас барлаа

2020 оны 3 сарын 12

Arslan.mn

Өчигдөр Итали улсад коронавирусийн халдварын улмаас 196 хүн нас барж, нийт эндэгдлийн тоог 827 болгожээ. Энэ нь тус улсын хувьд 24 цагийн хугацаанд хамгийн олон хүн нас барсан тохиолдол болжээ.

Итали даяар илэрсэн халдварын тохиолдлын тоо өчигдөр 12,462 хүрсэн байна. 

Тиймээс тус улсад үйл ажиллагаа явуулдаг бүх үйлчилгээний газрууд, баар ресторанууд хаагдахаар болсон байна. Зөвхөн супермаркет, хүнсний дэлгүүр, эмийн сангууд энэ үеэр ажиллах болсныг Италийн ерөнхий сайд Жюзеппе Конте  мэдэгджээ.

Мөн аж ахуйн нэгжүүдэд онц шаардлагагүй салбаруудаа хаах шаардлага хүргүүлсэн байна.

Үйлчилгээний газруудыг хаах арга хэмжээ өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх юм.

Энэ шийдвэр гарахаас өмнөхөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVID-19” халдварыг цар тахлын хэмжээнд хүрснийг олон нийтэд зарласан юм. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, Хятадаас гадна бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо хоёр долоо хоногийн дотор 13 дахин нэмэгджээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
12
ouch an post
confuse an post
1
angry an post
2
614693
20 эможи

Аааах
2020-03-12 09:26
Энэ хоолны газрууд хамгийн их эрсдэлтнй шүү дээ
keyboard_arrow_up