Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага коронавирусийн дэгдэлт “цар тахал” болсныг зарлалаа

2020 оны 3 сарын 12

Arslan.mn

ДЭМБ шинэ төрлийн коронавирусний халдвар /COVID-19/-ийг цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн өнгөрсөн шөнө зарлалаа.

Энэ тухай ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус энэ сарын 11-нд Женев хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр “Цаашид COVID-19-ийн тохиолдол, түүнээс үүдэлтэй нас баралт болон халдвар шинээр бүртгэгдэж буй улсын тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байна. ДЭМБ тархалтын байдалд тухай бүрт нь үнэлгээ хийж байсан бөгөөд тархалт болон түүнээс үүдэлтэй хүндрэл ноцтой түвшинд хүрсэн. Халдварт өвчинд хайхрамжгүй хандах байдал мөн ноцтой түвшинд хүрлээ гэж үзэж байна.  Иймд бид COVID-19 цар тахал гэх ангилалд хүрч очлоо гэсэн дүгнэлт хийлээ. Дэлхийн 81 улсад халдвар бүртгэгдээгүй байгаа бол 57 улсад 10-аас цөөн тооны халдвар илэрчээ" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614690
0 эможи
keyboard_arrow_up