COVID-19: Израильд хөл хорионы журам зөрчвөл 5-7 жилийн хорих ял онооно
2020 оны 3 сарын 11
Израиль улс руу гадаадын орнуудаас ирж буй хүн бүрийг 14 хоног тусгаарлах журам мөрдөж эхэлсэн. Тус улс гадны иргэдийг Израильд өөрийгөө 14 хоног тусгаарлах байртай гэдэг нь батлагдвал улс оронруугаа нэвтрүүлэхээр болсон байна. Мөн хөл хорио тогтоох журмыг зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэн, 5-7 жилийн хорих ял оноох аж.
Одоогоор хөл хорионы журмыг зөрчсөн хэргээр эрүүгийн есөн гэмт хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614629
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс