COVID-19: Японд Эрүүл мэндийн яам болон тусгаарлалтын албаны 11 хүн халдвар авчээ
2020 оны 3 сарын 09
Өнгөрсөн ням гаргийн оройны байдлаар Японд коронавирусээр халдварласан хүний тоо 456 болжээ. Үүнээс гадна "Diamond Princess" аяллын хөлөг онгоцон дээр 696 хүн, Хятадын Хубэй мужаас тусгай нислэгээр ирсэн 14 хүн халдвар авчээ.
Коронавирусээр халдварласны улмаас 14 хүн нас барсны 7 нь "Diamond Princess" хөлөг онгоцны зорчигчид байжээ.
Халдвар авсан хүмүүсийг мужаар авч үзвэл
- Хоккайдод хамгийн олон буюу 101,
- Айчид 70,
- Токиод 64,
- Канагава, Осакад тус тус 41 тохиолдол илэрсэн байна.
Мөн Эрүүл мэндийн яам болон тусгаарлалтын албаны 11 хүн халдвар авчээ.
Эх сурвалж: nytimes.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
3
614522
4 эможи
Zochin
2020-03-12 22:22
Huuhdee yawuulahgui harznasan deer dee...bi uuru odoo japand bn...end tarhalt buurahgui bnshuu
Зочин
2020-03-10 09:19
Японд сурдаг оюутан хүүхдээ явуулах уу байх уу гэж эргэлзээд л байна. 4.1 нд уг нь хичээл нь эхлэх юм.
Gochoo
2020-03-09 12:22
ene neere bolgoomjtoi baihgui bol suirehiin bndaa.JapSn ingeheer yahiin bolj bnas
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс