Перу улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ
2020 оны 3 сарын 07
Перу улсын Ерөнхийлөгч Мартин Вискарра баасан гаригт тус улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол илэрснийг зарлав. Уг вирусийн халдвар авсан өвчтөн нь 25 настай бөгөөд саяхан Испани, Франц, Чех улс руу аялал хийснийхээ дараа буцан иржээ.
Тус улсын засгийн газраас "Уг вирусийн халдвар авсан өвчтөнд бид эмнэлгийн цогц тусламж үйлчилгээг үзүүлж, шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Мөн уг вирусийн өвчинтэй тэмцэх зорилгоор иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, зөвлөмжийг байнга өгнө" гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: ZUV.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614499
0 эможи
зочин
2020-03-07 16:26
Дэлхийн улс орнуудын 50 хувьд тахал , тархжээ.Бүх ,оронд ,тархаж ,байж ,цар ,тахал ,болдог юм болов уу.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс